МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянзүрх дүүргийн хороо бүрийн өрхийн эрүүл мэндийн төв автомашинтай боллоо
2022.12.26
Орон нутгийн хөгжил

Баянзүрх дүүргийн хороо бүрийн өрхийн эрүүл мэндийн төв автомашинтай боллоо

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд "ДЭМЖЬЕ" ажлыг санаачилж эрүүл мэндийн салбараа дэмжих, анхан шатанд эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлдэг өрхийн эрүүл мэндийн төвүүдээ автомашинтай болгох ажлыг эхлүүлж гишүүд, дүүргийн удирдлагуудтайгаа хамтарч Приус-30, Акуа, Старекс зэрэг автомашинуудыг хүлээлгэн өгч байсан.

Харин Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн баярын хуралд уригдан оролцож гэр хорооллын бүсийн хүнд хэцүү замаар явж үйлчилгээ үзүүлдэг 3,22-р хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүдэд Старекс автомашиныг хүлээлгэн өглөө.

Ингэснээр Баянзүрх дүүргийн хороо бүрийн өрхийн эрүүл мэндийн төв автомашинтай болж байна. Цаашид бусад гишүүд, дүүрэг, нийслэлийн удирдлагуудтай хамтарч эмч, сувилагчдынхаа нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэх чиглэлээр анхаарна.

Ард түмний эрүүл мэнд, сайн сайхны төлөө цаг наргүй зүтгэдэг алтан гарт, цагаан нөмрөгт баатруудаа бид үргэлж дэмжиж, бахархдаг. Харин та бүхэн минь ард түмнээ эрүүл, саруул байлгахын төлөө тууштай зүтгээрэй. Амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ