МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.12.23
Хууль, эрх зүй

Л.Мөнхбаатар: УИХ-ын дэгийн тухай хуулийн заалтыг Засгийн газраас оруулж ирж байгаа нь буруу

УИХ-ын чуулганы /2022,12,23/-ны өдрийн хуралдаанаар Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: 

Энэ хуулийн төсөлд өөрчлөлт оруулах шаардлага байгаа. Гэхдээ гишүүдийн шүүмжлээд байгаа УИХ-ын гишүүдийн бүрэн эрхэд халдсан зүйл байна гэсэн шүүмжийг эргэж харах хэрэгтэй. Энэ дотор УИХ-ын бие даасан байдлыг тодорхойлсон гол хууль бол МУ-ын Их хурлын тухай хууль байгаа. Энэ хууль дээр УИХ дэгээ өөрөө тогтоох бүрэн эрхтэй. Мөн УИХ-ын үйл ажиллагаа хуралдааныхаа дэгтэй холбоотой хууль тогтоомжийг УИХ-ын гишүүн өөрөө санаачилдаг. Гэтэл үүнийг ЗГ санаачлаад оруулж ирж байгаа нь зарчмын хувьд буруу.

Парламент бүрэн эрхийнхээ хугацаанд тухайн улс орны эдийн засаг, эрх зүйн чиглэлээр ямар өөрчлөлт хийх талаар үндсийг тогтоож, МУ-ын хууль тогтоомжийг боловсронгуй болгох үндсэн чиглэл өгч, үүнийхээ биелэлтийг хянадаг. Ийм тогтсон эрх зүйн уламжлалтай. Суурь хуулийг ЗГ санаачилдаг зохицуулалт бий. Гэтэл үүн дээр УИХ-ын гишүүд нэмэлт өөрчлөлт хийхийн хасаж байгаа нь учир дутагдалтай.

Түүний асуултад ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ