Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна
2022.12.22
Батлан хамгаалах, Аюулгүй байдал

Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна

УИХ-ын чуулганы /2022,12,22/-ны өдрийн хуралдаанаар Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ. 

УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн ХЗБХ-ны санал, дүгнэлтийг танилцуулав.

Дотоодын цэргийн тухай хуулиар дотоодын цэргийн чиг үүрэг, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлохтой холбогдсон харилцааг зохицуулахаар заасан бөгөөд алба хаагчдын үүрэг гүйцэтгэх нөхцөл, нийгмийн баталгааг сайжруулах, улсын онц чухал болон бусад обьектын хамгаалалттай холбоотой эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулжээ.

Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Батлан хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсэгт заасан “Төрийн цэргийн байгууллагууд нь цэргийн эрх зүйн хэм хэмжээ, цэргийн нийтлэг дүрмүүд, цэргийн цол, цэргийн алба хаагчийн бие бялдрын стандарт, энхийг дэмжих ажиллагаанд оролцох байдлаараа нэгдмэл байна” гэж, Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтад заасан “Мэргэшсэн, тогтвортой байх” гэж, Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3 дахь заалтад заасан “Албаны үүргээ гүйцэтгэх үедээ цэргийн дүрэмт хувцас, техник, материал хэрэгсэл, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдах” гэж заасан зохицуулалт хангагдах юм.
Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хуулийн төсөлд дараах зарчмын шинжтэй зохицуулалтыг шинээр тусгасан аж.

ШИНЭ МЭДЭЭ