Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлэх  ШААРДЛАГА!
2022.12.08
Уул уурхай, Ашигт малтмал

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хүргүүлэх ШААРДЛАГА!

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танаа‼️!

Рио Тинто компани нь манай улсын эрх ашигт нөлөөлөх шийдвэрийг гаргахдаа баялгийн эзэн улстай заавал зөвшилцөх ёстой юм‼️

Рио Тинто-гийн зүгээс хийж буй энэхүү үйлдэл нь хууль, дүрэм зөрчсөн байж болзошгүй тул таслан зогсоож, 2022 оны 12-р сарын 9-ний өдөр товлогдсон ТХР компанийн хувьцаа эзэмшигчдийн хурлыг хуралдуулахгүй байх арга хэмжээг шуурхай авна уу‼️

Оюутолгойн нөөцийн 80 хувийг удахгүй олборлож эхлэх далд уурхайгаас хүртэх үр ашиг дээр наймаалцаж буй асуудал дээр манай Засгийн газар анхаарал хандуулсан эсэх талаар бидэнд ямар ч мэдээлэл ирээгүй байна. Мөн дээрх болж өнгөрсөн үйл явдлуудаас дүгнэхэд Рио Тинто нь санхүүгийн хэд хэдэн зөрчилтэй үйлдэл гаргасныг гаднын улсын зохих байгууллагууд дүгнэжээ.

ТХР компанийн бүх хувьцааг Рио Тинто эзэмшсэнээр хөрөнгийн биржээс буулган хаалттай компани болгож, тус компанийн талаарх мэдээлэл монголчуудад бүрэн хаалттай болно.

Иймд Монгол улсын Засгийн газар нь энэ асуудлыг анхааралдаа авч, ТХР компанийн хувьцааг худалдан авах уг үйл ажиллагаа нь Монгол улсын хуульд нийцэж байгаа эсэхийг шалгах ёстой гэж үзэж байна.

ШИНЭ МЭДЭЭ