Оюуны өмчийн газар "Хүүхдийн өрөө"-тэй болжээ
2022.12.12

Оюуны өмчийн газар "Хүүхдийн өрөө"-тэй болжээ

Монгол Улсын Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн 2018 оны “Хүүхэд хамгааллын чиглэлээр баримтлах бодлого, чиглэл батлах тухай” 03 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд Оюуны өмчийн газрын дэргэд "Эцэг эх, хүүхэд залуучуудын зөвлөл"-ийг байгуулан ажиллаж байгаа билээ.

Тус зөвлөлөөс санаачлан алба хаагчдынхаа тав тухтай ажиллах нөхцөл боломжоор хангах үүднээс “Хүүхдэд зориулсан өрөө”-г байгуулж тохижуулсан байна. 
Ингэснээр хүүхдүүд хичээл, цэцэрлэгээ тараад аав ээжийнхээ ажил дээр ирэх тохиолдолд тоглох, хөгжих, хичээлээ хийх боломжоор хангаж, хүүхдийн эрх, болзошгүй эрсдэлээс хамгаалсан орчин бүрдэж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ