МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Нүүрсний хулгайчид жагсаалыг "Засгийн газрыг унагах жагсаал" болгохоор оролдож байна!
2022.12.12
Уул уурхай, Ашигт малтмал

Нүүрсний хулгайчид жагсаалыг "Засгийн газрыг унагах жагсаал" болгохоор оролдож байна!

Монгол улсын Үндсэн хуулийн 6.1 "Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна" гэж заасны дагуу иргэд өөрсдийн баялгийг хэн, хаана хэрхэн зарцуулж байгааг мэдэхийн төлөө хүйтэнд олон хоног жагсаж байна.

Гэтэл чоно борооноор гэдэг шиг ард түмний баялгийг өөрийн баялаг мэт ашигласан Нүүрсний хулгайчид жагсаалыг Засгийн газрыг унагах жагсаал болгохоор бохир мөнгөө тарааж өөрсдийнхөө хулгайг нууж хаах гэж их оролдож байна.

Тиймээс залуучууд минь Төр засгийн тогтвортой байдал, улс эх орны эдийн засаг, ард түмний сайн сайхан амьдралын төлөө хэрсүү байгаарай.

ШИНЭ МЭДЭЭ