МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.12.02
Хууль, эрх зүй

Д.Сарангэрэл: Шүүхийн салбарт салхи оруулж, өөрчлөлт хийгээрэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчтэй танилцах асуудлыг хэлэлцлээ. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн: Д.Сарангэрэл: 

Улсын дээд шүүхэд нэр дэвшиж байгаа гурван хүний намтар, мэдээлэлтэй танилцлаа. Энэ гурван хүн сонгон шалгаруултад орсон, дээгүүр оноо авсан, нийтийн сонсголд орсон, тэр үд сөрөг зүйл илрээгүй, Байнгын хорооны хурлаар ороод ирсэн хүмүүс байна. Харин зарим гишүүдийн хувьд болгоомжгүй үг хэллэг хэрэглэж байна. Дотоод, гадаад, хувь хувьсгалын сургуулийн ялгаварлан гадуурхалт хэрэглэж болохгүй. Батсүмбэрэл даргатай санал нэг байна. Нэг аймгаас хальж үзээгүй, хаана ажиллаж байсан нь мэдэгдэхгүй гэх мэтчилэн болгоомжгүй үг хэллэг хэрэглэх нь буруу гэж үзэж байна.

Энэ гурван нэр дэвшигчид салбартаа 16-24 жил ажилласан туршлагатай хүмүүс байна. Ялангуяа Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдох шалгуурыг хангасан байна. Миний хувьд энэ гурван хүн шүүхийн салбарт салхи оруулах хүмүүс орж ирлээ гэж итгэж байна. Энэ гурван нэр дэвшигчдээ дэмжиж, иргэдийнхээ санал гомдлыг сонсож өөрчлөлт хийх хэрэгтэй, амжилт хүсэж байна.

ШИНЭ МЭДЭЭ