2022.12.01

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Газрын төлбөрийн интервалийг хэрхэн тогтоосон бэ?

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.01\ нэгдсэн хуралдаанаар Газрын төлбөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Нэгт, Газрын үнэлгээнд өөрчлөлт орох юм уу. Та нар 10 мужлалыг 20 болголоо гэж байна. Энэ ямархуу байдалтай томьёологдон хийгдэж байна. Газар ч тэр, хүн ам ч тэр засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжид хуваагдаж байгаа. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн батлахдаа бид сумыг засаг захиргааны үндсэн нэгж байх юм гэж үзэн, эдийг засаг болон үйлчилгээнийх нь хувьд чадавхжуулах бодлого бариад газрын төлбөрийг сумын төсөвт ордог байхаар зохицуулалтыг хийчихсэн. Газрын төлбөрийн орлого нь яах аргагүй орон нутгийн орлого. Тийм учир газрын төлбөрийн хуулиар маш олон хөнгөлөлт ороод иржээ. Энэ хөнгөлөлтүүдийг төвлөрсөн төсвөөс орон нутгийн төсөвт өгөх юм уу.

Таван жил зуун хувь чөлөөлөөд, таван жил тавин хувь чөлөөлөөд явна гэж байна. Энэ чинь орон нутгийн эдийн засгийн чадамжийг тодорхой хугацаанд идэвхжүүлж чадахгүй барьчих юм биш үү. Үүн дээр хариулт өгнө үү.

Хоёрт, Зам, шугам сүлжээний хийгээд ашигт малтмалын газрын төлбөрийн интерваль дэндүү хол уу. 0.2-4 хувь, 1500-15.000 хувь ч гэх шиг. Үүнийг хэрхэн ойлгож ийм дүнтэй интервалыг хийв?

Гуравт. Ашигт малтмалын ашиглах бүхий газар гэж яриад байна. Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд нь ногдуулдаг хэлбэрээр ямар ч эрэгэлзээгүйгээр хуульдаа оруулах боломж бий юу?

Ашигт малтмалын төрлөөс хамаарсан төлбөрийн хувь, хэмжээ, интерваль байж болох уу? Орон нутаг эрэх мэдлээ хэрэгжүүлэх гэхээр ашигт малтмалын газар гэсэн ганц зүйлээр яригдаж байна. Түүнээс нүүрснийх нь үү, алтных нь гэсэн асуудал байхгүй болж байна. Үүнийг хэрхэн харж байна вэ?

Уг нь өмнөх төлбөрийн хуульд хамгийн ойр хот тосгоны газрын төлбөрөөс тэглэнэ гэдэг байсан. Одоо тийм юм байхгүй. мужлал нь алслагдчихаар зэрэг газрын суурь үнэлгээний үнэ багасах ёстой. Үүнээс нь бодолт нь хийхээр газрын төлбөр зарим газарт бууралт үүсэх юм биш үү.

Түүний асуултад Барилгахот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Магнайсүрэн хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ