МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ
2022.12.01
Уул уурхай, Ашигт малтмал

Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.01\ нэгдсэн хуралдаанаар Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. 

ЭЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг танилцууллаа. 

Монгол Улс өнөөдрийн байдлаар газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээгээ 100 хувь гаднаас импортоор хангаж байгаа бөгөөд дотоодод борлуулж буй газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн борлуулалтын үнэ нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнэ, валютын ханш, ОХУ болон бусад орноос нийлүүлж буй бүтээгдэхүүний импортын үнээс шууд хамааралтай байдаг.

Манай улсад агаарын хөлгийн түлшний үнэ бусад оронтой харьцуулахад дунджаар 28.8 хувиар илүү үнэтэй байгаагаас шалтгаалж дотоодын иргэний агаарын тээвэрлэгчид нийт түлшний хэрэглээний 43 хувийг дотоодод, 57 хувийг гадаад улсад сумладаг бөгөөд гадаад улсын агаарын тээвэрлэгч компаниуд өөрийн онгоцоо зайлшгүй тохиолдолд л манай улсад сумлаж байна.

ШИНЭ МЭДЭЭ