МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар БГД-ын эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзлаа
2022.11.30
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар БГД-ын эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзлаа

Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг улс, дүүргийн эмнэлгүүд, өрхийн эрүүл мэндийн төвийн хамт олныгоо хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.

Тэрээр, дүүргийнхээ эмч эрүүл мэндийн ажилтнуудыг нэг дор нэгтгэн хүлээн авч хүндэтгэл үзүүлэх бодол тээсээр явсан маань өнөөдөр бодит болсонд баяртай байна гэдгээ илэрхийллээ.

Цар тахлын хүнд үед өөрийн бие, ар гэрийн амьдралыг умартан, ард түмнийхээ энхийн манаанд цаг наргүй хөдөлмөрлөж “ӨРГӨСӨН ТАНГАРАГТАА ҮНЭНЧ БАЙХЫН ҮЛГЭР"-ийг ард түмэндээ харуулсан эрүүл мэндийн салбарынхнаараа бахархаж байна. Та бүхэндээ эрүүл энх, аз жаргалын дээдийг хүсэн ерөөж, эрдэнэт хүмүүний эрүүл мэндийг хамгаалах ариун үйлс, нөр их хөдөлмөрт нь улам их амжилтыг хүсэн ерөөсөн юм.

ШИНЭ МЭДЭЭ