МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Баянгол дүүргийн ахмадын зөвлөлийг хүлээн авч уулзлаа
2022.11.30
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Баянгол дүүргийн ахмадын зөвлөлийг хүлээн авч уулзлаа

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг Баянгол дүүргийн 34 хорооны Ахмадын салбар зөвлөлийн дарга нарыг "Хассуурь сан" хөгжлийн төв дээрээ хүлээн авч уулзлаа.

Энэ үеэр ахмадын хороодод шаардлагатай тоног төхөөрөмж болон байраа засаж тохижуулахад дэмжлэг үзүүлж, 34 хорооны салбар зөвлөлийн дарга нарт тус бүр нэг сая төгрөгийг гардуулан өгөв.

Энэ үеэр дүүргийн нийт ахмадуудын дунд зохион байгуулсан “Урлагийн наадам” амжилттай болж, ахмадууд ч сэтгэл хангалуун сайхан болсон гэдгийг онцоллоо. Цаашид Баянгол дүүргийн ахмадуудын урлагийн наадмыг жил бүр зохион байгуулахаар болсон юм.

ШИНЭ МЭДЭЭ