МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БГД-ийн ахмадуудын урлагийн "Гала тоглолт" болов
2022.11.29
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

БГД-ийн ахмадуудын урлагийн "Гала тоглолт" болов

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг БГД-ээс сонгогдсон гишүүний хувьд ахмад настнууд руу чиглэсэн ажил, арга хэмжээнүүдийг шат дараатай хийж, хэрэгжүүлж байна.

Энэ удаад дүүргийнхээ нийт ардын авьяастан, ахмадуудын дунд "Урлагийн их наадам"-ыг санаачлан зохион байгуулсан билээ. Тэгвэл тус урлагийн наадмын шилдэг үзүүлбэрүүдээс бүрдсэн “Гала тоглолт” болов.

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг:

Сүүлийн хоёр жил гарны хугацаанд ковид 19 цар тахлаас шалтгаалан олон нийтийг хамарсан урлаг соёлын арга хэмжээ, үзүүлбэр тоглолтууд завсардсан. Аймшигт цар тахал, түүнээс шалтгаалсан хөл хорио залуус бидэнд гэхээс илүүтэй гэртээ ач зээгээ харж үр хүүхдүүддээ тусалж байгаа азай буурлуудад хүндээр туссан.

Тиймээс дүүргийнхээ ахмадууд дунд урлагийн наадам зохион байгуулах замаар ахмадуудынхаа сэтгэл санааг өргөх, авьяас билгийг сорих, хөгжөөх зорилгоор урлагийн наадмыг санаачлан зохион байгуулсан юм.

Дүүргийн хэмжээнд нийт 2000 орчим ахмад авьяас чадвараа сорин оролцож шилдгүүдээ тодрууллаа.

Ахмадууд минь үнэхээр мундаг байна. Бүгдэд нь эрүүл энхийн дээдийг хүсье" гэв. 

ШИНЭ МЭДЭЭ