МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.11.28
Уул уурхай, Ашигт малтмал

Ж.Ганбаатар: Би ажлаа авснаасаа хойш ашиглалтын 23, хайгуулын 24 тусгай зөвшөөрлийг цуцалсан

УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Тэрбээр “Миний бие УУХҮ-ийн сайдаар томилогдоод нэг улирлын хугацаа болсон байна. Энэ хугацаанд ямар ажлууд хийсэн гэдгээ тайлагнаж, мөн манай ямар ажлууд хийсэн талаар товч мэдээлэл өгөх гэсэн юм.

1.Ерөнхий сайдын боловсруулсан “Алсын хараа 2050”, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээн дэх ЭТТ ХК-ийн нүүрс баяжуулах үйлдвэрийн бэлтгэл ажилтай танилцсан, 20 хувьтай байна. Удаашралтай гэж харж байна. Оюу толгойн далд уурхайн бүтээн байгуулалт 84 хувьтай, ахицтай. “Эрдэнэт” үйлдвэрийн дэргэдэх зэсийн баяжмалын үйлдвэрийн тухайд Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээгээ батлуулах шатандаа явж байна.

2.“Эрдэнэт” үйлдвэрийн нөөцийг нэмэгдүүлэх чиглэлд хайгуулын зургаан зөвшөөрөл нэмж олгосон. Улмаар тус үйлдвэрийн нөөц 60 хүртэлх жилээр нэмэгдэх боломжтой. Цаашид хайгуулын ажлыг орчин үеийн технологи ашиглаж, богино хугацаанд оновчтой явуулах үүрэг чиглэл өгсөн.

3.Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа үргэлжилж байна. Сүүлийн жилүүдэд зогсонги байдалд ороод байсан. ҮАБЗ-д асуудлаа танилцуулсан, гэхдээ нийт тусгай зөвшөөрөлтийн тоог нэмэгдүүлэхгүй байхаар тусгасан.

4.2022 оны нэгдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 20-ны хооронд ашиглалтын 23, хайгуулын 24 тусгай зөвшөөрлийг цуцалсан. Мөн хугацаа нь дууссан 97 тусгай зөвшөөрлийг дуусгавар болгоод байна.

5.Гадаад валютын нөөцийг нэмэгдүүлэх ЗГ-ын тогтоолын хүрээнд хэд хэдэн ажил хийж байна. Нүүрсийг биржээр зарах нөхцөлийг хангаж байна. Хөрөнгийн биржийн бүтцийг ашиглаж, СЗХ-оор хяналт хийлгүүлэх зарчмаар журам гаргаж ажиллана. Удахгүй ЗГ-т танилцуулж, батлуулна. Улмаар хил үнэ болон тээвэрлэлтийн асуудал тодорхой болно. Эхлээд бага хэмжээгээр биржээр зарна. Харин нэг жилдээ багтаж, төрийн өмчит уурхайнуудын экспортолж буй нүүрсийг бүрэн биржээр зардаг болно.

6.Ирээдүйн “Эрдэнэт”, ЭТТ-г илрүүлэх ажлыг идэвхжүүлж байна. Хайгуулд шинэлэг технологиудыг ашиглах хүрээнд 5.2 тэрбум төгрөгийг ирэх оны төсөвт тавьсан. Дрон, хиймэл дагуул, тоноглосон онгоц ашиглах боломжийг хайж байна.

7.Салбарын хүрээн дэх хууль эрх зүйн нөхцөлийг сайжруулахын тулд хэд хэдэн хууль санаачлан, батлуулахаар ажиллаж байна.

8. 2022 оны аравдугаар сарын 12-13-ны өдрүүдэд Эрдэнэт, Дарханы бүс нутагт ажиллаж, Эрдэнэт үйлдвэрийн нөхцөл байдал, хайгуул ажиллагааны тусгай зөвшөөрлийг аваачиж өглөө.2022 оны аравдугаар сарын 22-23-ны амралтын өдрүүдэд Гашуун-Сухайтын боомт, Цагаанхад гаалийн бүс, Оюутолгойн илд, далд уурхай, Тавантолгойн бүлэг ордод салбарын сайдын хувьд яамдынхаа тодорхой бүрэлдэхүүнтэй хамтарч ажилласан.Төмөр асуудлууд дээр газар дээр нь очиж танилцсан.

9. Нүүрсний биржээр буюу хилээр зарах боломжийг манай яам бүрдүүлж ажиллана. Биржийн бүтцийг ашиглан Санхүүгийн зохицуулах хорооноос хууль гартал журам гаргаж, нүүрсийг биржээр зарах ажлыг хийж байна. Удахгүй энэ асуудлыг ЗГ-аар оруулах болно” гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ