БНСУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллана
2022.11.23
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

БНСУ-тай эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллана

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин болон Байнгын хорооны гишүүдийн төлөөлөл БНСУ-д /2022.11.18-23/ албан айлчлал хийлээ.

БНСУ нь Монгол Улсын Стратегийн түнш, гуравдагч хөрш бөгөөд хоёр улсын найрсаг харилцаанд тулгуурлан эдийн засгийн харилцаа, худалдаа, хөрөнгө оруулалтыг цаашид улам тэлэхэд эрх зүйн орчныг бэхжүүлэх талаар парламентаас дэмжиж ажиллах нь зүйтэй юм.

Тус улсад хүнд, хөнгөн, жижиг дунд үйлдвэрүүдийг хөгжүүлсэн туршлага, эрх зүйн зохицуулалтын талаар холбогдох төрийн байгууллагуудын төлөөлөлтэй уулзан, үйлдвэрүүдийн үйл ажиллагаатай танилцлаа.

Айлчлалын хүрээнд БНСУ-ын Үндэсний нээлттэй их сургууль, Сөүл хотын ИТХ-ын дарга, Агаарын бохирдлыг бууруулах технологийн 3EN Tech компани, тус улсын Хүнс хөдөө аж ахуйн яамны болон Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих газрын холбогдох хүмүүстэй уулзаж, хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцааг улам бэхжүүлэх талаар харилцан санал солилцов.

Уулзалтын хүрээнд хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг эрчимжүүлэх, үйлдвэрлэлийг хөгжүүлэх, харилцан туршлага солилцож, хамтран ажиллахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ