МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.11.25
Хууль, эрх зүй

Л.Мөнхбаатар: Хуулийн төслийг харьяалагдах байнгын хороодоор хэлэлцүүлж, нэр томьёог жигдлэх шаардлагатай

УИХ-ын чуулганы /2022,11,25/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Газрын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: 

Газрын асуудал бол бүх юмны суурь. Тиймээс зөвхөн Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдаанд оруулж ирж хэлэлцэх нь учир дутагдалтай. БОХХААБХ-ны эрхлэх асуудлын хүрээний асуудал мөн Төрийн байгуулалтын байнгын хорооны асуудал буюу засаг захиргаа, нутаг дэвсгэр, нэгжийн хил хоорондын цэсийн асуудал байна. Хууль зүйн байнгын хороон дээр бүртгэлийн асуудлыг нэгтгэж байгаа. Эдийн засгийн агуулгаар нь Эдийн засгийн байнгын хороо хэлэлцэх шаардлагатай. Ийм учраас газрын тухай багц хуулийг хэлэлцэх эсэхийг нь шийдсний дараа дээрх байнгын хороодоор хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн зарчмын саналтай байна.  

Хууль зүйн нэр томьёоны хувьд эргэж харах зүйл нэлээдгүй байна. Хуулийн нэр томьёог жигдлэх, ойлголтуудыг тодорхой болгох, иргэний эрх зүйн хуулийн нэр томьёонд нийцүүлэх зэрэг шаардлагатай байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ