МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Иргэд, сонгогчидтойгоо ээлжит уулзалтуудаа хийн тайлан тавьж, санал хүсэлтийг нь сонслоо
2022.11.23
Орон нутгийн хөгжил

Иргэд, сонгогчидтойгоо ээлжит уулзалтуудаа хийн тайлан тавьж, санал хүсэлтийг нь сонслоо

Хоёр өдрийн турш Дархан- Уул аймгийн бүх сумдаар тойрч, нийт 6 удаагийн уулзалтад оролцож, ажлаа тайлагнан иргэд, сонгогчдынхоо санал хүсэлтийг хүлээн авлаа.

Дарханчууд маань тулгамдаж буй гол асуудлуудаар үнийн өсөлт, тэтгэврийн зөрүү, хүртээмжгүй цалин, эмийн үнэ, чанар зэрэг олон зүйлсийг нэрлэж байна. Асуудлыг сум тус бүрээр ангилвал:

ОРХОН СУМ

  • Ногоо тариалах газар
  • Хүнсний ногооны зоорь
  • Мах, арьс шир
  • Нүүрсний хулгай
  • Тариаланчдад үзүүлэх төрийн дэмжлэг
  • Бохир ус зайлуулах шугам

ХОНГОР СУМ

  • Газрын өмчлөл
  • Эрүүл мэндийн даатгалын тухай хууль
  • Эмийн үнийн өсөлт
  • Худгийн асуудал
  • Зуухны хүчин чадал
  • Орон сууцжуулалт
  • Халуун ус
  • Хүнсний үйлдвэрлэл дэмжих

ШАРЫН ГОЛ СУМ

  • Гэрэлтүүлэг
  • Нүүрсний оочер
  • Ахмадуудын хөдөлмөр эрхлэлт
  • Банкны зээлийн хүү
  • Тоглоомын талбай
  • Ахмад, сурагчдын автобус

ДАРХАН СУМ

  • Газар өмчлөл
  • Ажлын байр
  • Хогны асуудал
  • Нефтийн үйлдвэр хурдан дуусгах
  • Архидалт
  • Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих
  • Сурагчдын ачаалал
  • Орчны бохирдол
  • Шахмал түлшний үйлдвэр
  • Дулааны шугам татах
  • Дарханы зам дээр осол гэмтэлд өртсөн иргэдэд нөхөн төлбөр
  • Ахмадуудын дэмжлэг
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ажлын байр

Эдгээр асуудлуудыг эрэмбэлэн ангилж, аль болох шийдвэрлэх чиглэлд хичээн ажиллах болно. Уулзалтад хүрэлцэн ирж, санал бодлоо илэрхийлсэн Дарханчууддаа баярлалаа

ШИНЭ МЭДЭЭ