МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дархан-Уул аймгийн бүх сумдын иргэдтэй уулзлаа
2022.11.21
Барилга, Хот байгуулалт

Дархан-Уул аймгийн бүх сумдын иргэдтэй уулзлаа

Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүдийнхээ хамтаар хоёр өдрийн турш бүх сумдаар тойрч ажиллаж, иргэд сонгогчидтойгоо уулзаж санал хүсэлтийг нь сонслоо.

Бид уулзалтаа Дархан сумын 9- 16-р багийн иргэдийн уулзалтаар өндөрлүүлж, хийсэн ажлуудаа тайлагнаж, ирэх оны ажлын төлөвлөгөөгөө танилцууллаа. /2022.11.19/

2020 - 2022 онд Дархан-Уул аймагт нийтдээ 178.2 тэрбум төгрөгний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдсэн.

2023 онд Дархан сумын 9-16 багуудад улсын төсвийн хөрөнгө оруулалтаар:

  • 9-р багт авто замын их засвар, шинэчлэл
  • 9-р багт Музей, номын сангийн цогцолбор
  • 14-р багт "Миний Монгол" цэцэрлэгт хүрээлэнгийн хөл бөмбөгийн иж бүрэн талбай, тохижилт
  • 15-р багт Хабитат, Мангирт чиглэлийн дулаан хангамжийн II контор
  • 15-р багт Үерийн ус зайлуулах суваг
  • 13-р багт АШУИС-ийн барилгын өргөтгөл "Спорт заалны барилга"
  • 13-р багт АШУИС-ийн дотуур байрны барилгын их засвар зэрэг олон ажлын бүтээн байгуулалтууд үргэлжлэх юм.

ШИНЭ МЭДЭЭ