МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2023 онд Дархан суманд улсын төсвийн 82 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ
2022.11.19
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт

2023 онд Дархан суманд улсын төсвийн 82 тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ

Дархан-Уул аймгаас сонгогдсон гишүүдийнхээ хамтаар тойрогтоо ажиллаж байна. Дархан сумынхаа 1,2,3-р багийн иргэд, сонгогчидтойгоо уулзахаар эхний арга хэмжээгээ "ТОСГОН"-оос эхлүүллээ.

2020-2022 онд хийсэн ажлуудаа тайлагнаж, ирэх онд хийж хэрэгжүүлэх ажлуудаа танилцуулж байна.

2023 онд Дархан суманд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 82 тэрбум төгрөг бүхий 31 төрлийн бүтээн байгуулалтууд үргэлжлэн хийгдэх болно.

Тухайлбал, Дархан сумын 1,2,3-р багийн хувьд:

  • 3-р багт 480 хүүхдийн суудалтай шинэ барилга (1.1 тэрбум)
  • 1,2,3-р багт Мэдээлэл холбооны Дархан дэд төв (5,9 тэрбум)
  • 1, 2-р багийг дамнасан хатуу хучилттай авто зам (489 сая)
  • 1-р багийг 8-р багтай холбосон авто замын гүүрэн гарц (180 сая) мөн зэрэг олон ажлууд үргэлжлэн өрнөх болно.

ШИНЭ МЭДЭЭ