2022.11.15
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
Дарханы мэргэжилтнүүд Энэтхэг улсад тэтгэлгээр суралцана
Монголын малчин эмэгтэйчүүдэд чиглэсэн сэргээгдэх эрчим хүчний "Нарны ээжүүд" хөтөлбөрт хамрагдахаар Дарханы 4 малчин эмэгтэй Энэтхэг улсыг зориод байна.
Миний бие тус улсад багагүй хугацаанд сурч, амьдарч байсны хувьд Монгол Улсад суугаа БНЭУ-ын ЭСЯ- тай тогтмол харилцаж, ДАРХАН-хаа багш нарыг Англи хэлний хөтөлбөрт хамруулах, богино хугацааны мэргэшүүлэх курсэд холбогдох мэргэжилтнүүдийг тэтгэлгээр сургах чиглэлд хамтарч ажиллаж байна.
Сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Энэтхэгийн ЗГ-аас хэрэгжүүлдэг ITEC хөтөлбөрийн хүрээнд 100 гаруй их дээд сургуулийн хиймэл оюун ухаан, робот техник, финтек, дэвшилтэт технологийн курс, сургалтад 3600 гаруй Монгол мэргэжилтнүүд суралцжээ.
Олон Монгол мэргэжилтнүүдийг сургаж, хөгжүүлэхэд гүн туслалцаа үзүүлж оюуны хөрөнгө оруулалт хийсэн Энэтхэгийн ЗГ, ард түмэнд баярлалаа.
ШИНЭ МЭДЭЭ
Малчны тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
2024.04.19
“ЭРҮҮЛ ДАРХАН” ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГ ЭХЭЛЛЭЭ
2023.07.24
Органик үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжинэ
2023.04.21