МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тойрогтоо ажиллаж байна
2022.11.21
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тойрогтоо ажиллаж байна

Тэрээр, Дархан-Уул аймгийн иргэдтэй хийх эхний уулзалтаа Шарын гол суманд хийлээ. 2020-2022 оны ажлын тайлан болон улсын төсвийн хөрөнгөөр өнгөрсөн хугацаад хийгдсэн, ирэх онд хийгдэх ажлуудыг танилцууллаа.


Иргэд цалин хөлс, банкны зээл, үнийн өсөлт, эрүүл мэндийн салбарын үйлчилгээ зэрэг олон асуудлаар асуулт тавьж байна. Дараагийн уулзалт Хонгор суманд хийгдлээ. 2020-2022 оны ажлын тайлан болон улсын төсвийн хөрөнгөөр өнгөрсөн хугацаад хийгдсэн, ирэх онд хийгдэх ажлуудыг танилцууллаа.


Өнөөдрийн 3 дахь удаагийн уулзалт Орхон суманд үргэлжилж байна. Иргэд цаг үеийн болон, тулгамдсан асуудлуудаа асууж хариулт авлаа.Тойрогтоо 2 дахь өдрөө ажиллаж байна.


Дархан арьс ширний цогцолборын асуудлаар туслан гүйцэтгэгч компаниудын төлөөлөлтэй уулзаж ярилцаа. Тэдний санал бодлыг сонсож, сонирхсон асуултанд хариулж, гарц шийдлийн талаар ярьлаа.

Дархан сумын иргэдтэй уулзах уулзалт ТОСГОН-д үргэлжиллээ.
Дархан сумын 1, 2, 3 дугаар багийн иргэдтэй уулзах уулзалтаар Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй төсөл, арга хэмжээний талаар танилцуулж иргэдээс ирсэн асуултанд хариуллаа.2016-2022 онд Дархан-Уул аймагт нийтдээ 473.5 тэр бум төгрөгний хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажил хийгдсэн байна. Хамгийн өндөр нь 2021 онд 160.3 тэр бум төгрөгний УТХО-т хийгдсэн бол 2023 онд 93.3 тэр бум төгрөгний хөрөнгө оруулалтын ажил үргэлжлүүлж дуусагахаар төсөвт тусгуулж ажиллаа.

Дархан сумын 4, 5, 6,7, 8, Өргөө багийн иргэдтэй уулзах уулзалтаар Улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй төсөл, арга хэмжээний талаар танилцуулж иргэдээс тулгамдаж буй асуудлууд, цаашид авах арга хэмжээний талаар ярьж, санал бодлоо хуваалцлаа.


Дархан сумын 9-16, малчин багийн иргэд ирж оролцож байна. Улсын төсвийн хөрөнгөөр Дархан-Уул аймагт хийгдэж буй төсөл, арга хэмжээний талаар танилцуулж, иргэдийнхээ санал хүсэлтийг сонсож, асуусан асуултанд хариуллаа.

Өнгөрсөн жилүүдэд эхлүүлсэн төсөл арга хэмжээнүүдийг дуусгах чиглэлд 2023 онд Дархан-Уул аймагт 41 төсөл, арга хэмжээг санхүүжүүлэх 93.3 тэр бум төгрөгийг Улсын төсөвт тусгуулж ажиллаа.

ШИНЭ МЭДЭЭ