2022.11.17
Хууль, эрх зүй

Ж.Батжаргал: Нутгийн өөрөө удирдах байгууллага бүрэн эрхийнхээ хүрээнд төслийг шалгаруулах ёстой

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.17\ нэгдсэн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж. Батжаргал:

Хуулийн зорилт хувийн хэвшлээ дэмжих зорилготой. Иймд төр хөрөнгө гаргах дээрээ оролцоо, хяналттай байж, харин тухайн төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх сонирхолтой хувийн хэвшлүүдийг оруулах хэрэгтэй. Өөрсдөө бариад, үр шимээ хүртэж буй бүтээн байгуулалтыг хянаж, шалгах ажлаа болиулах хэрэгтэй. Нутгийн өөрөө удирдах байгууллагад эрх мэдлийн өгөх хэрэгтэй. Засгийн газар чиглэл өгөөд явбал хуулийн ач холбогдол гарахгүй. Орон нутгийн эрх мэдэлд дэндүү халдаж болохгүй.

ШИНЭ МЭДЭЭ