2022.11.17
Хууль, эрх зүй

Б.Энхбаяр: Ямар нэг үнийг улсын тэмдэгтийн хураамжийн хуулиар тогтоодог болохоос яамнаас тогтоодоггүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.7\ нэгдсэн хуралдаанаар эхэллээ. Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Энэ хуульд баримт бичгийн үнэ тогтоох асуудлыг тодруулж өгөөч. Яам үнэ тогтооно гэдгийг ойлгохгүй байна. Ямарваа нэгэн зүйлийг үнэлж байгаа бол Улсын тэмдэгтийн хураамжийн хуулиар зохицуулагдана. Иргэний халааснаас мөнгө авах гэж байгаа бол хуулиар тогтоодог. Жишээ нь гадаад паспортын хураамжийн үнийг Улсын тэмдэгтийн хураамжийн хуулиар зохицуулдаг. Харин энэ хуульд орсон яам үнэ тогтоох асуудал, манай хууль эрх зүйд нийцэхгүй.

ШИНЭ МЭДЭЭ