2022.11.15
Хууль, эрх зүй

Ж.Батжаргал: Орон нутагт төр хувийн хэвшлийн түншлэлийн концесc гаргахад хязгаарлах заалт бий юу

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2022.11.15/ хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

Төсвийн 10 хувьтай тэнцэх хэмжээний төр хувийн хэвшлэлийн тухай гэрээ байгуулах асуудлыг хурал нь батална гэсэн хязгаарлалтын заалт уг хуульд алга. Үүнийг тодорхой болгох хэрэгтэй. Түншлэлийн төрлийг санхүүжилтийн хэлбэрээр нь 3 ангилчихаад байгаа юм. Түншлэлд оролцож байгаа тал маань өөрөө босгож ирэх хөрөнгийн асуудал нь орохгүй юм уу?

Хэрэглэгчийн төлбөр, хураамж төслийн орлогоороо явчихаад байгаа шүү дээ. Уг нь юм хийх гэж буй тал маань өөрийнхөө хөрөнгөөр эсвэл босгосон хөрөнгөөрөө хийх болов уу гэж би ойлгоод байгаа юм. Гэтэл та нар ирээдүйн үр дүнгийн орлого, төлбөр хураамжаар санхүүжих тухай яриад байна. Үүн дээр тайлбар өгнө үү.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ