2022.11.11
Эрүүл мэнд

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Эрт илрүүлгиин ажлын үр дүнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.11\ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Баярсайханаас Эрүүл мэндийн сайдад хандаж “Хүн амын нийтийн эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээний тухай” тавьсан асуулгын хариуг сонсож байна. 

Эл асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, өөрсдийн байр сууриа илэрхийлж байна. 

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: 

Яах аргагүй хүний хөгжлийн суурь бол эрүүл мэнд. Эрт илрүүлгийн ажлын явц өнөөдрийн байдлаар хэдэн хувьтай үргэлжилж байна вэ? Энэ ажлын үр дүн юу байх вэ? Энэ хүрээнд ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх вэ?

Бид онцлогтой улс орон. Нэлээн тархай байршсан. Нүүдлийн соёл иргэншилтэй. Тиймээс эрүүл мэндийн анхан шатны байгууллагуудыг нийгмийн эрүүл мэнд, нийтийн биеийн тамирын арга зүйч чиглэлээр мэргэжилтэн бэлтгэж байгаа юу? Яг нарийндаа үүнийг орхигдуулаад байгаа юм. Спорт олимпизм, нийтийн биеийн тамирын сайд, Эрүүл мэндийн сайд нь нийтийн биеийн тамирын чиглэлээр хавсарсан хөтөлбөр гаргаж, ард түмнийг эрүүлжүүлэх, эрүүл аж төрөх зан үйл рүү чиглүүлэх арга хэмжээг авах ёстой. Энэ талаар юу бодож байна вэ?

Эрүүл мэндийн салбарт боловсон хүчний хангамжийн асуудал байна. Эмч мэргэжилтнүүдийн хангамж яг хэдэн хувьтай байна вэ? Цаашид хөдөө орон нутгийн анхан шатны эмнэлгийн байгууллагуудыг яаж эмч, боловсон хүчээр хангана гэж тооцож байна вэ? Үүн дээр ямар бодлого хэрэгжүүлэх вэ?

Энэ цаг үе бол технологид тулгуурласан эрин зуун юм. Бүх салбарт нэвтэрчихлээ. Тиймээс нотолгоонд суурилсан оношилгооны асуудал нэлээн яригдаж байна. Анхан шатны эрүүл мэндийн байгууллагуудын тоног төхөөрөмжийн хангамж, стандарт амьдралд хэр нийцэж буй вэ?

Түүний асуултад Эрүүл мэндийн сайд С.Энхболд хариуллаа. 

ШИНЭ МЭДЭЭ