НИЙСЛЭЛИЙН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

2010.04.15
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Цэц Орос-Монголын хамтаргсан з-р сургуулийн маргааныг хэлэлцсэнгүй

Орос-Монголын хамтарсан II! сургуулийг тойрсон өмчлөлийн маргаан гарах болсоор нэлээд удаж буй. Сургуулийн байр болон га-зар, багш нарын 60 айлын хоёр орон сууцны барилгыг "ах нар" манай өмч гэх болжээ. Учир нь, эдгээр барилгыг хуучин ЗХУ-ын зээлийн хөрөнгөөр барьсан аж. Гэхдээ манай улс авсан зээлээ эр-үүлээд төлчихсөн учир өөрийн өмчдөө бүртгэж 1999 оны УИХ-ын тогтоолоор нийслэлийн өмчид шилжүүлжээ.УИХ-аас гаргасан энэ тогтоол хууль зөрчсөн гэж И.В.Тарасенко, Д.Алтанцэцэг нар Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргасан байна. Тэдний өргөдлийг Цэцийн дунд суудлын хуралдаанаар өчигдөр авч хэлэлцэв. Хурал-дааныг Цэцийн даргаЖ.Бямбадорж даргалж, П.Очирбат, Н.Жанцан, Мөнхгэрэл, Ц.Сарантуяа нарын гишүүн оролц-сон юм. Хуралд гомдол rapraж И.В.Тарасенко, Д.Алтан цэцэг болон УИХ, Засгийн газрыг төлөөлж УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Батлан хамгаалахын сайд Л.Болд хүрэлцэн иржээ.

Хуралдааны явцад гишүүн Н.Жанцан энэ асуудал Үндсэн хуулийн Цэцийн хуралдаанаар шийдвэрлэх асуудал мөн эсэхийг юуны өмнө тодруулах шаардлагатай гэсэн горимын саналгаргасан. Учир нь, Үндсэн хуулийн Цэц өмчийн мар-гааныг хянан хэлэлцдэггүй юм байна.Тиймээс Цэцийн гишүүд зөвлөлдөх танхимд энэ асуудлыг шийдвэрлэхээр орох болсон юм. Тэд цаг гаруй зөвлөлдсөний эцэст хурлын танхимд эргэн ирж "Энэ асуудлыг Үндсэн хуулийн Цэц хэлэлцэх боломжгүй" гэсэн шийдвэр гаргаснаа дуулгалаа. Харин "Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх, эзэмших, ашиглахтай холбоотой маргааныг Монгол Улсын шүүх өөрийн онцгой харьяалалд хамааруулан хянан шийдвэрлэх ажиллагааг явуулна" гэсэн заал-тын дагуу харьяа шүүхдээ дахин гомдол гаргах эрх нь нээлрэйг дээрх хүмүүст хандан хэлснээр Цэцийн хуралдаан өндөрлөв. Энэ шийдвэрийг III сургуулийг төлөөлөн ирсэн хэсэг хүн алга ташин хүлээж авсан.

УИХ-н гишүүн Д.Ганхуяг: УИХ хууль зөрчөөгүй

-Та энэ маргааныг юу гэж үзэж байна вэ. Сургууль ОХУ-ын өмч мөн үү?

-Сургууль, багш нарын орон сууцыг хуучин ЗХУ-ын зээлээр барьсан. Барилга зээлдэгч талын өмч болдог. Манай улс зээлээ эргүүлэн төлчихсөн. Тиймээс ингэж маргах нь утгагүй юм.

-1999 онд гаргасан тогтоол хууль зөрчсөн эсэх дээр таны бодол?

-УИХ ямар ч хууль зөрчөөгүй. Оросын тал зээл тусламжаараа эргээд бизнес хийж байна.

ШИНЭ МЭДЭЭ