“Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд Төв аймаг нэгдлээ
2022.11.07
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

“Хүнсний хангамж-аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнд Төв аймаг нэгдлээ

Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд ирэх 5 жилд гол нэр төрлийн 19 хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаж, мал сүргээ эрүүлжүүлэхийн зэрэгцээ Монгол улс хүнс экспортлогч орон болох эхлэл тавигдах юм.

ХАА-н үйлдвэрлэлийн гол түшиц нутаг болох Төв аймгийн хувьд жилдээ 100.0 сая литр сүү, 50.0 мянган тн мах, 21.0 мянган тн хүнсний ногоо, 154.5 мянган тн төмс, 172.3 мянган тн жимс жимсгэнэ үйлдвэрлэж, хүн амын хүнсний хэрэгцээнд нийлүүлдэг.

Мөн өөрийн хэрэгцээг хангаад зогсохгүй нийслэл Улаанбаатар хотын хүн амын сүүний хэрэгцээний 45 хувь, махны 40 хувь, төмс, хүнсний ногооны 56.6 хувийг хангаж байгаа юм. Түүнчлэн үр тарианы 26 хувь, хүнсний ногооны 18 хувь, төмсний 57 хувийг үйлдвэрлэж байна.

2023 оны дүнгээр Төв аймаг 293.0 мянган тн ургац хураан авсан амжилт үзүүлж, өнөөдөр хөдөлмөрийн сайчуудаа алдаршууллаа. Мөн арга хэмжээний хүрээнд Зуунмод хотноо зохион байгуулагдаж буй "Нэг сум-Нэг бүтээгдэхүүн" үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийнхээ бараа бүтээгдэхүүнтэй танилцаж, санал бодлыг сонслоо.

Энэхүү үзэсгэлэн худалдаанд 27 сумын 254 үйлдвэрлэл эрхлэгч, баялаг бүтээгчид маань 250 гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүн худалдаалан, оролцож байна.

Өрх бүлээрээ хүнс үйлдвэрлэгч, улс орноороо хүнс экспортлогч болох зорилгод төр, засаг, ард түмнээрээ нэгдэж, нэгэн сэтгэлээр хамтран зүтгэцгээе.

ШИНЭ МЭДЭЭ