2022.11.03
Эдийн засаг, Худалдаа

Б.Энхбаяр: Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлаар шинэ агентлаг байгуулах асуудал яригдаагүй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.11.03\ нэгдсэн хуралдаанаар 2023 оны төсвийн тухай хуулийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Дэмжихгүй хоёр үндэслэл байна. Нэгдүгээрт, Засгийн газраас ийм агентлагыг, Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдын харьяанд байгуулна гэж орж ирээгүй. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал бол Монгол Улсын Ерөнхий сайдын Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн асуудал байдаг. Ерөнхий сайд энэ асуудлыг, МУ-ын Ерөнхийлөгчтэй зөвшилцсөний үндсэн дээр өргөн барина гэсэн заалт бий. Ийм агентлаг байгуулга гэж Ерөнхий сайдаас санал орж ирээгүй. Түүнчлэн Ерөнхийлөгчтэй энэ асуудал зөвшилцөлд ороогүй. Тийм учир Үндсэн хууль зөрчигдөж буй нэгдүгээр үндэслэл. Хоёрдох үндэслэл нь төсвийн хуулиар дагалдуулж хоёр агентлаг шинээр байгуулахаар ЗГ-аас өргөн баригдсан.

Нэг нь Гүйцэтгэх эрх мэдлийн хяналтын агентлаг, нөгөө нь Цахим зохицуулалтын газар. Засгийн газар өргөн баригдаагүй байхад УИХ агентлаг байгуулдаг болох гэж байна. Бид төрийн хэмнэлтийн бодлогын хүрээнд агентлагийн дэд дарга, байгууллагыг цөөлж байна гээд л ярьж байсан. Төд удалгүй дахиад агентлагууд байгуулах гэж байна. Агентлаг болгон чинь даргатай болохын сацуу машин унана ш дээ.

Ч.Хүрэлбаатар сайд аа, танай яам хэчнээн хүний орон тоотой юм бэ? Энэ хуулиар чинь дахиад Шадар сайд гэсэн тэрлэг нөмөргөх гэж байгаа шүү дээ. Шадарсайд болчхоод дахиад хөрөнгө оруулалтын агентлаг гээд төсвийн хууль дагуулаад оруулж ирэх юм.

Төрийн байгуулалтын байнгын хороонд миний бие суусан. Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудал энэ хорооны эрхлэх асуудал байдаг. Энэ асуудал ТББХ дээр огт яригдаагүй. Төсвийн байнгын хороо агентлаг байгуулаад ороод ирэх юм. Юм хулгайлдаг хулгайлдаг гэхэд арай хэтэрч байна.

ШИНЭ МЭДЭЭ