МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөр Дарханд хэрэгжиж байна
2022.11.02
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Япон улсын “Өвсний үндэс” хөтөлбөр Дарханд хэрэгжиж байна

Өнгөрөгч хавар Японы ЗГ-ын “Өвсний үндэс” хөтөлбөрийн буцалтгүй тусламжаар Дархан сумын Ерөнхий боловсролын 12-р сургуулийн барилгыг бүрэн засварлахад 615 сая төгрөгийн санхүүжилт олгохоор шийдвэрлэж, О. Чимэдцэрэн захирал маань гэрээндээ гарын үсэг зурж байжээ.

Тэгвэл өнөөдөр /2022-11-01/ олон хүний хөдөлмөр зүтгэлээр хөтөлбөр богино хугацаанд амжилттай хэрэгжиж 12-р сургуулийн хүүхдүүд маань ая тухтай орчинд сурч, боловсрох боломж бүрджээ.

Монгол орны ирээдүй болсон хүүхэд, багачуудын сурч, боловсрох орчинг сайжруулахад ямагт дэмжин тусалдаг Японы ард түмэн болон Засгийн газарт нийт Дарханчуудынхаа өмнөөс гүн талархал илэрхийлье!

ШИНЭ МЭДЭЭ