Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг салбарын эрдэмтэн судлаачидтай хийв
2022.11.01
Байгаль Орчин, Аялал жуулчлал

Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг салбарын эрдэмтэн судлаачидтай хийв

УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооноос Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран Байгалийн ургамлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Энэ удаагийн шинэчилсэн найруулгын төсөлд байгалийн ургамал түүний олон янз байдлыг хамгаалах, нөөцийг зохистой ашиглах, нөхөн сэргээхтэй холбоотой харилцааг зохицуулах, түүнчлэн Ойн тухай хууль,

Байгалийн ургамлын тухай хуулийн хийдэл, давхардлыг арилгаж, шинээр батлагдсан Генетик нөөцийн тухай хуультай уялдуулахаас гадна байгалийн ургамлыг тарималжуулж, үйлдвэрлэлд ашиглах, ургамлын эдийн засгийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна.

ШИНЭ МЭДЭЭ