Ахмад албан хаагчид нийслэлийн дээд шагнал Хангарди одон хүртлээ
2022.10.28
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ахмад албан хаагчид нийслэлийн дээд шагнал Хангарди одон хүртлээ

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ойн баярын хүндэтгэлийн арга хэмжээний үеэр Сонгинохайрхан дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон Сонгинохайрхан дүүргийн удирдлагуудын хамт үе, үеийн албан хаагчдад хүндэтгэл үзүүлэн мэндчилгээ дэвшүүлж, шагнал гардууллаа.

Тухайлбал, улс, нийслэл, дүүргийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан үе үеийн ахмадууд болон албан хаагчдад төрийн дээд одон медаль, нийслэлийн дээд шагнал Хангарди одонг гардуулсан юм. 

Төрийн дээд одон медаль болох Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Хөдөлмөрийн хүндэт медаль, Хангарди одонгоор Сонгинохайрхан дүүрэгтэй ажил, амьдралаа холбосон  албан хаагчид болон тэтгэвэртээ суусан 30 гаруй ахмад ажилтнууд шагнууллаа.

Нийслэлийн дээд шагнал Хангарди одонгоор Сонгинохайрхан дүүргийн 30 жилийн ой дээр Нийслэлийн болон дүүргийн төр захиргааны байгууллагад 28 жил үүрэг гүйцэтгэж, 2017 оноос хойш Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ-ын даргаар ажиллаж байгаа Д.Төмөрбаатар болон Ахмадын хорооны дарга Т.Самдан нар энгэрээ мялааж, олон хүний баяр дээр давхар баяр нэмлээ.

ШИНЭ МЭДЭЭ