МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Монголын Старт-ап компаниудыг БНСУ-ын хөрөнгө оруулагчидтай холбож, аутсорсингийн чиглэлд хамтарна
2022.10.31
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Монголын Старт-ап компаниудыг БНСУ-ын хөрөнгө оруулагчидтай холбож, аутсорсингийн чиглэлд хамтарна

БНСУ-д хийж буй ажлын айлчлалын хүрээнд тус улсын Шинжлэх ухаан, мэдээллийн технологийн яамны дэд сайд Жүн Ен Чантай уулзлаа.

БНСУ-д мэдээллийн технологийн компаниудыг Засгийн газрын бодлогоор дэмжиж, бие даасан сан байгуулан ажиллаж байна. Тухайлбал, Харилцаа холбооны сан, Гарааны бизнес эрхлэгчид буюу старт-ап компаниудыг дэмжих сан үйл ажиллагаа явуулдаг аж.

Уулзалтын үеэр Инновац, цахим бодлогын байнгын хорооны даргын хувиар өөрийн улсын цахим шилжилтийн бодлогын талаар танилцуулж, дараах саналуудыг тавилаа.

  • Монголын старт-ап компаниудыг БНСУ-ын хөрөнгө оруулагчидтай холбож, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх;
  • Монголын компаниудыг БНСУ-д аутсорсинг хийх үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх;
  • Мэдээллийн технологийн салбарын хүний нөөцийг БНСУ-д бэлтгэх;
Тус улсын хэрэгжүүлж буй хиймэл оюун ухаанд суурилсан хууль тогтоох үйл ажиллагааны сайн туршлагыг Монгол Улсын Их Хурлын “Цахим парламент” хөтөлбөртэй уялдуулах гэсэн саналуудыг тавьсны дагуу хоёр улс хамтран ажиллахаар боллоо.

ШИНЭ МЭДЭЭ