МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Иргэн бүрд төрийн үйлчилгээ түргэн шуурхай хүрэх ёстой
2022.10.28
Эрүүл мэнд

Иргэн бүрд төрийн үйлчилгээ түргэн шуурхай хүрэх ёстой

Баянзүрх дүүрэг өнөөдрийн байдлаар улсын тодотголтой эмнэлэггүй гэдгийг та бүхэн мэднэ. Үүнээс үүдэж манай 43 хорооны өрхийн эрүүл мэндийн төвүүд иргэн бүрд хүрч ажиллахын тулд ачаалал ихтэй ажилладаг.

Тиймээс энэ асуудлыг бага ч болтугай хөнгөлж, тусалж дэмжих үүднээс миний бие өнгөрсөн хугацаанд 7 хорооны өрхийн эрүүл мэндийн төвд шаардлагатай автомашины асуудлыг хувиасаа шийдвэрлэж байсан. Тэгвэл өнөөдөр дүүргийн эрүүл мэндийн төвд хэрэгцээ шаардлагатай 2 ширхэг "Starex" автомашиныг хандивлав.

Мөн Баянзүрх дүүргийн 23,28 дугаар хороонд Үндэсний хэмжээнд томд тооцогдох IGM – Олон улсын эко цэцэрлэгт хүрээлэнгийн хамт олонд бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж байгаатай холбогдуулан шаардлагатай 1ш Starex автомашиныг хандивлалаа. Эд нь хэврэг, эзэн нь мөнх байх болтугай.

ШИНЭ МЭДЭЭ