Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг  хэлэлцэж байна
2022.10.27
Хууль, эрх зүй

Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна

УИХ-ын чуулганы /2022.10.27/-ны өдрийн хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Тус хуулийн танилцуулгыг УИХ-ын гишүүн С.Чинзориг танилцууллаа.

Тус хуулийн байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг таницууллаа.

Энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр тус хуулийн 51 дүгээр зүйлд дараах агуулга бүхий 51.3 дахь хэсэг нэмэхээр тусгасан байна. 51.3-д “Аймгийн төвөөс бусад сумын Засаг даргын Тамгын газарт тасралтгүй ажиллаж байгаа төрийн захиргааны албан хаагчид таван жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгох бөгөөд мөнгөн урамшуулал олгох журмыг Засгийн газар батална.” гэж тусгажээ.

Тодруулбал, аймгийн төвөөс бусад сум, тосгон, багт ажиллаж нийгмийн суурь үйлчилгээг иргэдэд хүргэж байгаа боловсролын салбарын багш, эрүүл мэндийн салбарын эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтан болон төрийн тусгай албаны цагдаа, онцгой байдлын байгууллагын алба хаагч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагч, цэргийн офицер, ахлагчид 5 жил тутам (тасралтгүй ажилласан)-д нь нэг удаа мөнгөн урамшууллыг олгохоор зохицуулалтыг тусгасан аж.

ШИНЭ МЭДЭЭ