2022.10.25

Ж.Батжаргал: Эрдэнэтийн технологид нийцэхгүй хүдрийн овоолгыг ашиглаж буй компаниуд АМНАТ төлөх нь зүйтэй

УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны /2022.10.25/ өдрийн хуралдаанаар Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.04.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд өөрсдийн байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хороо Эрдэнэт аймагт ажилласан. Яах аргагүй Эрдэнэтийн өөрийн технологид нийцэхгүй хүдрийг исэлдсэн болон агууламж багатайгаар овоолсон байна лээ. Исэлдсэн хүдрийг нуруулдан овоолж, уусгах зарчмаар зэс гаргаж авч буй үйл явцтай. Үүнийг хийж байгаа 3 компань бий. Нэг компани үйлдвэрээ байгуулахад бүтэн хөрөнгө оруулалтаараа 370 орчим тэрбум төгрөгний асуудал яригдаж байна. Үүсмэл орд буюу тэр овоолго тодорхой нөөцтэй. Нөөцөө зөв тооцоод энэ үйлдвэрүүдийг хөрөнгөө гаргаад байгуулсан. Энэ бол Монголын баялаг. Эдгээрийг тогтвортой ажиллах нөхцөл, боломжийг бүрдүүлж өгөх ёстой.

Үйлдвэрийн технологид нийцээгүй хүдрийн овоолго учраас АМНАТ төлөөгүй. Тиймээс үүнийг ашиглаж байгаа нөхдүүд жинхэнэ АМНАТ төлөх ёстой. Зэсийг эцсийн бүтээгдэхүүн болгодог үйлдвэрийг кластраар нь хөгжүүлэх ёстой юм байна. Тиймээс Алтанхуяг гишүүнийг энэ тогтоолоо татаж аваад, холбогдох хуулиудад нь орох өөрчлөлтийг санаачлаад, шийдэх ёстой гэж хэлэх гээд байна.

ШИНЭ МЭДЭЭ