МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ж.Бат-Эрдэнэ: ААН-үүдээ дэмжсэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй
2022.10.21
Үйлдвэр, Хөдөө Аж Ахуй, Хүнс

Ж.Бат-Эрдэнэ: ААН-үүдээ дэмжсэн хууль эрх зүйн орчинг бүрдүүлэх хэрэгтэй

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилсан "Хүнсний хувьсгал"-ийн хүрээнд "Хүнсний хамгамжийг нэмэгдүүлэх, чанар аюулгүй байдлыг хангах, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих түр хороо"-г УИХ-ын нэр бүхий 22 гишүүний хамт байгуулсан.

Тус хорооны даргаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ажиллаж байгаа. Хүнсний аюулгүй байдлыг хангахад дотоодын газар тариалан, мал аж ахуй, хүнсний үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлэх, үндэсний үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээр зах зээлээ хангах боломж, чадавхийг нэмэгдүүлэхэд төрийн зүгээс ААН-үүддээ хууль, эрх зүйн дэмжлэг үзүүлэх хэрэгцээ шаардлага бий. Тиймээс түр хороо нь энэ асуудалд онцгой анхаарч ажиллах юм.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Хүнс болон хүнсний түүхий эд боловсруулдаг аж ахуй нэгжүүдээ дэмжинэ

Монгол Улс хүнсний хувьсгал хийе гэж байгаа. 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэж, иргэдээ хүнсээр бүрэн хангах боломж хайж байгаа. Энэ бүтээгдэхүүнийг хийх боловсруулах, тарьж ургуулах талаас нь яаж дэмжих талаар судалж байна. Түүний эд оруулж ирэх, түүнд зориулсан тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлье гэсэн шийдвэр орж ирсэн нь, хууль эрх зүйн талаас нь оруулж ирж байгаа дэмжлэг юм.

ШИНЭ МЭДЭЭ