МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Тойргийнхоо иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг сонслоо
2022.10.20
Орон нутгийн хөгжил

Тойргийнхоо иргэдтэй уулзаж, тулгамдаж буй асуудлыг сонслоо

Дархан-Уул аймаг, 19-р тойргийн иргэдтэйгээ уулзаж, тэдний санаа бодол, санал санаачилгыг сонсон, өөрийн хийж байгаа ажлуудаа танилцууллаа. /2022-10-19/

Иргэдийн хувьд:

  • 1. Үнийн өсөлт тэр дундаа мах, гурилын үнийн өсөлт;
  • 2. Ахмадуудын эмийн үнийн өсөлт;
  • 3. Тэтгэвэр, Цалин гэсэн багц асуудлуудыг анхаарч өгөхийг хүсэж байлаа.

Тухайлбал, ээжийн маань сарын тэтгэвэр 528.000₮ байдаг. Энэ огцом үнийн өсөлтийн өмнө даралт, зүрхний эм, хүнсээ аваад сард 50-100 мянган төгрөг хадгаламждаа хийчихдэг байсан гэнэ. Одоо зөвхөн өдөр бүр уудаг даралт, зүрхний эмдээ сард хамгийн багадаа 280.000₮ зарцуулдаг болжээ.

Ахмадуудын өргөн хэрэглэдэг даралт, зүрхний эмүүд нь 80%-н хөнгөлөлттэй байсан бол 30% болж буурсан. Мөн зөвхөн нарийн мэргэжлийн эмчээр жор бичүүлж ир гэдэг, бичүүлсэн эмийн тун нь зөрснөөс хөнгөлөлт авч чаддаггүй гэх мэт олон асуудлууд үүсээд байгааг зайлшгүй эргэж харж, цэгцлэх шаардлагатай байна.

ШИНЭ МЭДЭЭ