МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дарханы замын УИХ-ын ажлын хэсэг хуралдав
2022.10.20
Зам, Тээвэр

Дарханы замын УИХ-ын ажлын хэсэг хуралдав

Дархан -УБ авто замын ажлын явцыг эрчимжүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих, тодорхой асуудлаар чиг үүрэг өгөх эрх бүхий ажлын хэсгийн ээлжит хуралдаан боллоо. /2022.10.19/

Энэ хурлаар Дарханы замын ажлын явц, хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар ЗТХЯ-ны мэдээллийг сонсох юм. Зам тээвэр, хөгжлийн сайд С.Бямбацогт, дэд сайд Л.Халтар нар Төслийн нэгжийн хүмүүстэйгээ оролцож байна. Мөн Тээврийн цагдаагийн алба, Санхүүжүүлэгч банкнууд, Барилгын төслийн болон хяналт үйлчилгээний зөвлөх компаниудын төлөөллүүд ирсэн байна.

ЗТХЯ нэг сувгаар мэдээллээ өгөх хэрэгтэй байна. Хустайн даваанаас Цайдам орох хэсэг нээгдсэн мэдээллийг дэд сайд өгсний маргааш тэмдэг, тэмдэглэлгүй бетон хаалт тавиад хаачихсан.

Шөнө зорчигч харахгүй хурд хэтрүүлснээс тэр бетоныг мөргөөд 3 настай хүүхэд эндсэн харамсалтай хэрэг гарсан.

Замын дундах бетон тусгаарлагч Монголын цаг агаарт тохирохгүй. Цас ороход хунгарлаж мөстөөд эрсдэлтэй байдал үүсгэхээр байгааг анхаарч солих талаар ажиллах чиглэл өглөө. Нисэхийн зам шиг баганан хаалтууд хийж байж цас, шороо шуурах үед чөлөөтэй нэвтрэх боломжтой болох юм. Замын багц тус бүрийн баталгаат хугацаа, стандарт, нормыг гэрээнд нэмж тодотгон оруулах зайлшгүй шаардлагатай. 2020 онд орсон зарим багцын Баталгаат хугацаа дууссан гэх асуудал яригдаж байгаа.

Хоёр тусдаа явж байгаа зам зарим хэсэгт нийлж, зарим хэсэгт салдаг. Салсан хэсгүүдийн дунд ус тогтох ховилууд үүсээд байгаа. Энд технологийн шийдэл хийж замын бэх батад эрсдэл учруулахгүй байх талаар анхаарах хэрэгтэй.

Замын турш 4 хэсэгт байгаа тойрог хэлбэрээр эргэх хэсгүүд хөдөлгөөний аюулгүй байдалд ноцтой аюул учруулж байна. Үүнийг зургийн автортай ярилцан өөр байдлаар шийдэх ёстой болон бусад асуудлаар үүрэг чиглэл өглөө.

Урсгалууд хатуу хучилттай нээгдэж байгаатай холбоотойгоор тус замаар зорчигчид хурдаа тохируулж анхаарал болгоомжтой явахыг уриалж байна.

ШИНЭ МЭДЭЭ