МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Төгсөх ангийн сурагчидтай мэргэжлээ хэрхэн сонгох болон зорилгоо тодорхойлоход нь дэм болох үүднээс ярилцлага хийв
2022.10.19
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Төгсөх ангийн сурагчидтай мэргэжлээ хэрхэн сонгох болон зорилгоо тодорхойлоход нь дэм болох үүднээс ярилцлага хийв

Өөрийн суралцаж байсан Дарханы 1-р сургуулийнхаа төгсөх ангийн сурагчдын ярилцлага хийх урилгыг хүлээн авч, мэргэжлээ сонгох, зорилгоо тодорхойлоход нь бага ч гэсэн тус дэм болохыг хичээлээ.

Боловсрол хамгийн чухал, эрх чөлөө рүү хөтлөх гол багана гэдэг санааг л дүү нартаа өгөхийг зорьж, сургууль соёлын мөрөөр хэрхэн явж, юуг даван туулсан өөрийн багахан туршлагаасаа ч хуваалцлаа.

Хүүхэд багачуудынхаа суралцах таатай орчныг бүрдүүлэх хүрээнд олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа. Тус сургуулийн гадна талбайг бүрэн тохижуулах ажил саяхан дууссан бөгөөд анги танхимын ширээ сандлыг бүрэн шинэчилсэн юм.

Цаашид спорт заал болон хичээлийн байрыг засварлах ажлууд үе шаттай хийгдэнэ. Мөн Боловсролын багц хуулиудын хүрээнд багшлах боловсон хүчнийг дэмжих чиглэлээр ч бодит ахиц гарна.

Дүү нартаа цаашдын хүсэл мөрөөдөл нь биелэхийн өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.

ШИНЭ МЭДЭЭ