МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Багийн засаг дарга нарын нэгдсэн сургалт боллоо
2022.10.17
Орон нутгийн хөгжил

Багийн засаг дарга нарын нэгдсэн сургалт боллоо

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг сурталчлан таниулах, “Хөгжлийн төлөө хамтдаа-II” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх, төрийн анхан шатны нэгж дэх удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлж буй албан хаагчдын мэдлэг, чадварыг дээшлүүлэх зорилгоор “ТӨРИЙН БҮТЭЭМЖИЙН СЭРГЭЛТИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ” сэдэвт Багийн Засаг дарга нарын нэгдсэн сургалтыг 2022 оны 10 дугаар сарын 12-13-ны өдрүүдэд аймгийн ЗДТГ-аас зохион байгуулж байна.

Тус сургалтад Дорноговь аймгийн 14 сумын 65 багийн Засаг дарга хамрагдаж байгаа бөгөөд Улсын Их хурлын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар цахимаар холбогдож мэндчилгээ дэвшүүлж, санал солилцлоо.

ШИНЭ МЭДЭЭ