Хөрш 3 улсын оюуны өмчийн байгууллагуудын 10 дахь удаагийн хамтарсан зөвлөгөөн боллоо
2022.10.17

Хөрш 3 улсын оюуны өмчийн байгууллагуудын 10 дахь удаагийн хамтарсан зөвлөгөөн боллоо

Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг Монгол Улс, Оросын Холбооны Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын оюуны өмчийн байгууллагуудын хамтарсан зөвлөгөөн “Оюуны өмчийн үнэлгээ: зохицуулалт, туршлага” сэдвийн хүрээнд болж өндөрлөлөө.

Хамтарсан зөвлөгөөнийг нээж гурван орны оюуны өмчийн байгууллагын дарга нар үг хэлж, мэндчилгээ дэвшүүллээ.

Монгол Улсын Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулахыг дэмжих, оюуны өмчийг олон улсын стандартад нийцүүлэн үнэлэх эрх зүйн орчныг Монгол Улс бүрдүүлсэн. Оюуны өмчийн анхны үнэлгээчид бэлтгэсэн зэрэг нь инновац, технологи бүхий бараа, үйлчилгээний үнэ цэнийг өсгөх, оюуны өмчийн эдийн засгийн эргэлтийг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой алхам болсныг онцлон дурдав.  

Хамтарсан зөвлөгөөнд Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн гүйцэтгэх захирал Б.Энхболд “Оюуны өмчийн үнэлгээ, зохицуулалт, туршлага” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлсэн байна.

Энэ жилийн уулзалтад Монгол Улсын Оюуны өмчийн газар, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институтийн үнэлгээчид, ОХУ-ын Холбооны оюуны өмчийн газар, оюуны өмийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн төлөөлөл, БНХАУ-ын Оюуны өмчийн үндэсний газрын холбогдох албан тушаалтан зэрэг нийт 200 гаруй оролцогчид зайнаас оролцож, оюуны өмчийг үнэлэх зохицуулалт, практик туршлагынхаа талаар харилцан мэдээлэл солилцсон юм.

ШИНЭ МЭДЭЭ