МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.14
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Х.Булгантуяа: МСҮТ болон ажил олгогчдыг уялдуулах асуудал хуульд тусгагдсан уу?

УИХ-ын ээлжит чуулганы /2022.10.14/-ны өдрийн хуралдаанаар Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: 

Төрийн бодлогоор МСҮТ-ийг дэмжих ёстой. Ингэснээр гадаадаас ажиллах хүчин авдаг байдлаа багасгаж, дотоодод ажилгүйдлийг бууруулж, улмаар иргэдийн орлогыг нэмэгдүүлэх ёстой. 2017 оноос эхлэн жил бүр МСҮТ-д суралцаж буй оюутнуудад 200 мянган төгрөгийн тэтгэмж олгодог болсон. Хэрэгжилтийнн явцад учир дутагдалтай зүйлүүд их байна. Жилд 60 гаран тэрбум төгрөгийг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан”-аас олгодог байсан. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд, гадаадаас ажиллах хүч авч байгаа ААН болгон хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр нугалж орлого оруулдаг. Үүнийг нь бид МСҮТ-д суралцаж байгаа оюутнуудад зарцуулдаг байсан.

Ажил олгогч буюу холбоодыг МСҮТ-тэй холбож өгөөгүй юм билээ. Зах зээл дээр зарим холбоодод ажиллах хүчин огт олдохгүй байна. Нөгөө талдаа зах зээлд эрэлт хэрэгцээгүй баахан хүн бэлтгээд байдаг.

МСҮТ-үүдээр мэргэшчихсэн хүмүүс байдаг юм байна. Тухайлбал, үсчин гоо сайханд суучихаад тогоочидд сууна үүний араас хүнд машин механизмын оператороор сурах гэх мэт. Бүр ажил нь болчихсон юм шиг. Нэг өрхийн нилээн хэдэн хүн МСҮТ-д суралцаж, тэтгэмжээр өрхийн орлогоо бүрдүүлж байх жишээний. Нэг үгээр хэлбэл халамжийн тогтолцоо мэт болчихсон байна. Тиймээс эдгээр хүмүүс ээ ажил олгогчидтой нь холбож өгөөч ээ гэж Л.Энх-Амгалан сайдаас хүсэж байна. Энэ холбох тогтолцоог хуулиндаа хэрхэн оруулж байгаа вэ?

Сурчхаад, эзэмшсэн мэргэжлээрээ ажиллахгүй бол ямар асуудал тухайн хүнтэй ярих вэ?

Ажил олгогч нар дэргэдээ МСҮТ байгуулмаар байна гэсэн хүсэлт тавьдаг юм билээ. Энэ боломжтой эсэхэд хариулт өгнө үү?

Монгол улсын хэмжээнд нийт хувийн болон төрийн хэвшлийн хэчнээн МСҮТ байдаг бол. Нийт төгсөгчдийн хэчнээн хувь нь ажлын байртай болж байна, ямар мэргэжлээр голцуу бэлтгэгдэж байгаа талаар мэдээлэл өгнө үү?

Бид өнгөрсөн 4-5 жилийн хугацаанд 300 тэрбум төгрөг зарцуулсан. Нийт төгсөгчдийн хэчнээн хувийг ажилтай болгов. Хариут өгнө үү?

Түүний асуултад, Боловсрол, Шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ