МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.14
Эдийн засаг, Худалдаа

Х.Булгантуяа: Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниуд Дампуурлын тухай хуулиар зохицуулагдах уу?

УИХ-ын ээлжит чуулганы /2022.10.14/-ны өдрийн хуралдаанаар Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Х.Булгатуяа:

Монголд компани байгуулна гэдэг амархан харин татан буулгана гэдэг нь эрсдэлтэй аж. Манай улсад бизнес хийх сонирхолтой хүмүүс компанийн тухай хууль, хөрөнгө оруулалтын тухай хууль болон дампуурлын тухай хууль гээд хэд хэдэн хуулийг хардаг юм билээ.

Энэ хууль батлагдахаар жилд хэдэн хэрэг шүүх дээр очно хэмээн үзэж байна вэ?

Шүүх энэ асуудлаар хэр их чадавхажсан болон хэчнээн компанийн асуудлыг шийдвэрлэсэн болон шүүгчид хэр зэрэг мэргэшсэн улсууд байдаг вэ?

Хөрөнгийн биржид бүртгэлтэй компаниудын хувьд яах вэ. Хүмүүсийн хөрөнгийг маш ихээр татан төвлөрүүлчихдэг, хувь хувьцаа эзэмшигч бол бага хувь эзэлнэ.  Энэ тохиолдолд танай энэ хуулиар зохицуулагдах уу. СХЗ болон Монголбанк үүн дээр ямар оролцоотой байх вэ?

Койн гаргасан компаниуд яах вэ. 2021 оны тавдугаар сараас хойш койн гаргаснууд нь бол койн гаргасан хөрөнгийн бирж нь хариуцлага үүрнэ. Тэрнээс өмнө гаргасан компаниуд нь танай дампуурлын процессоор явна гэсэн үг үү?

Өр, авлагатай холбоотой харилцааг сайжруулахгүй бол маш олон компаниуд өөрийнхөө муугаас биш өр, авлагаа авч чадахгүйн улмаас үйл ажиллагаа  нь зогсож байна. Үүний улмаас шүүх дээр очлоо гэхэд шүүх тухайн компанийн өр, авлагынх нь араас хөөцөлдөж өгч чадах уу?

Банкны зээлийн хүүг бууруулахад ч гэсэн өр, авлага барагдуулдаг процессыг л хурдан шуурхай явуулах хуулиудаа нэн даруй оруулж ирнэ үү.

Түүний асуултад, ХЗДХ-ын сайд Х.Нямбаатар хариулт өглөө

ШИНЭ МЭДЭЭ