МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.14

Ж.Бат-Эрдэнэ: Боловсруулах үйлдвэрүүдэд татварын хөнгөлөлт үзүүлэх заалтыг тодорхой болгох нь зүйтэй

УИХ-ын ээлжит чуулганы /2022,10,13/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ:

“Хүнсний хангамж, аюулгүй байдлын талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл нь дотооддоо 19 нэр төрлийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхэд чиглэж байгаа. Та бүхний оруулж ирсэн дээр хүнс хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн зориулалттай тухайн үйлдвэрийн үндсэн хөрөнгөөр бүртгэсэн шинэ тоног төхөөрөмжийг 100% хөнгөлнө гэсэн байна. Үүнийг харахад боловсруулах үйлдвэр биш бараг л аж үйлдвэр лүү орж байна. Хоёрдугаарт хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах үйлдвэрийн зориулалттай гээд. Энэ зориулалт чинь ондоо болж байна шүү дээ. Үүн дээр тайлбар өгнө үү. Хуулийн төсөл боловсруулахдаа үг, үсгэн дээр алдчихсан уу? Эсвэл үнэхээр хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд боловсруулах тоног төхөөрөмжөө хөнгөлөх гээд байгаа юм уу?

Ирээдүйн өв сангийн тухай хуульд дагаж мөрдөх тухай хуульд нэмэлт  өөрчлөлт оруулах гэж байна. Үүнд ийм өгүүлбэр байна. Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн дагуу ашигт малтмалаас нөөц ашигласаны төлбөрөөс төсвийн тодотголын тухай хуулийн дагуу төсвийн тогтворжуулалтын санд хуваарилаад үлдсэн хэсгээс ирээдүйн өв санд хуваарилах хувь гэж байгаа юм. Энэ үндсэн чиглэлтэй чинь хэр давхцаж байгаа юм бэ? Үүнийг урьдчилаад тодорхойлох шаардлага байсан юм уу?

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ