МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Шинэ сайд Дарханы замын ажлыг хүйтрэхээс өмнө эрчимжүүлэх шаардлагатай байна
2022.10.14
Зам, Тээвэр

Шинэ сайд Дарханы замын ажлыг хүйтрэхээс өмнө эрчимжүүлэх шаардлагатай байна

Азийн Хөгжлийн Банкны санхүүжилттэй 5 багцын ажил:

  • I багцын гүйцэтгэл 94.13%, хоцрогдол 0.16%
  • II багцын гүйцэтгэл 96.78%, хоцрогдол 1.03%
  • III багцын гүйцэтгэл 94.39%, хоцрогдол 1.64%
  • IV багцын гүйцэтгэл 48.96%, хоцрогдол 40.33%
  • V багцын гүйцэтгэл 95.54%, хоцрогдол 0.01% байна.

ЕСБХБ-ны санхүүжилттэй 5 багц:

  • I багц 68.03% гүйцэтгэл, 21.69% хоцрогдолтой
  • II багц 37.23% гүйцэтгэл, 45.51% хоцрогдолтой
  • III багц 26.21% гүйцэтгэл, 57.26% хоцрогдолтой
  • IV багц 47.29%% гүйцэтгэл, 38.77% хоцрогдолтой
  • V багц 51.81% гүйцэтгэл, 47.63% хоцрогдолтой байна.

Зам барилгын ажил хүйтний улиралд хийгдэх технологийн боломж багатай. Шинэ сайд, шинэ багаараа энэ замын нөхдүүдийг нэг сайн шахаад хүйтрэхээс өмнө сайн ахиулах хэрэгтэй байна.

Хуучин удирдлагууд нь энэ замтай өчнөөн жил ноцолдоод дуусгаж баралгүй эхнээсээ авлигын хэрэгт холбогдоод эхэлсэн. Ажил нь явдаггүй, шаардлага хүлээж авдаггүй байсан нь одоо бол ойлгомжтой болж байна.

Дуусдаггүй энэ замыг дуусгуулж байж л сална даа. Ойрын үед зам дээр дахиад очно.

ШИНЭ МЭДЭЭ