МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.13
Эдийн засаг, Худалдаа

Т.Энхтүвшин: Төсвийн хүрээний мэдэгдлийг өмнөх байдлаас өөрчлөх нь төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцэж байна уу

УИХ-ын ээлжит чуулганы /2022.10.13/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин:

Нийтдээ 9 үзүүлэлт баталсан. Одоогийн байдлаар 7 үзүүлэлтэд өөрчлөлт оруулъя гэж төсвийн хүрээний мэдэгдэлд орж ирж байна. Ингээд байн байн өөрчлөгдөөд байх юм бол бид нарын 05-дугаар сард хуралдаад батлах шаардлага байсан юм болов уу. Энэ Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд нийцэж байгаа юм уу. Нийцэхгүй байгаа юм уу?

Амнот-оос болоод уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулдаг, баяжуулдаг үйлдвэрүүд үндсэндээ хаагдаад дууслаа. Саяхан Дархан-уул, Сэлэнгэ, Орхон аймагт ажиллаад ирсэн. Нэмүү өртөг шингэсэн зардлуудаас нь дэлхийн жишгээр тооцож Амнот аваад байна. Үүнээс болоод бид нар хохирч байна. Дэлхийн жишигт боловсруулсан бүтээгдэхүүнээ зарж чадахгүй, жишгээс 30% доод үнээр бараа бүтээгдэхүүнээ зарж байхад, дэлхийн жишигт тооцож Амнот аваад байна. Цаашид оршин тогтнох бололцоо алга гэдгийг хэлж байсан. Тэгэхээр Сангийн яамныхан Амнот тооцдог аргачлалаа өөрчилмөөр байна. Аль болох үндэсний үйлдвэрүүдээ дэмжих, бага хүүтэй зээл өгөх ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа үйлдвэрүүдээ Амнот-оор нь дэмжээд явах нь хамгийн чухал шүү.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ