МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.13
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Далд эдийн засаг болон бүтээмжээс орж ирэх мөнгөний өсөлт хэд байх вэ

УИХ-ын ээлжит чуулганы /2022,10,13/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Орлого 1.6 их наяд, зарлага 1.3 их наядаар орж ирж байна. Засгийн газрын гадаад өрийн хэмжээ энэ жил 28.2 их наяд төгрөг байгаа. 35.4 болж байна. Энэ дээр ханшийн уналтаас хэчнээн хэмжээний өсөлт гарч ирж байна. Ямар хэмжээний мөнгө гаднаас авах вэ?

Энэ жилийн 5 хувийн эдийн засгийн өсөлт дотор далд эдийн засгаас орж ирж байгаа мөнгөний хэмжээний өсөлт хэдэн хувь байна вэ? Бүтээмжээс бий болох өсөлт хэд юм. Орлого талдаа ажиллах зүйл тааруу байна. Энийг юу гэж үзэж байна вэ?  Халамжтай холбоотой, зам засвар, соёлын төв, өргөтгөл гээд хасах зардлууд их байна. 2023 оны төсвөө алдагдалгүй батлачихвал яасан юм бэ.

Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ