2022.10.11
Эдийн засаг, Худалдаа

Б.Энхбаяр: Хувийн эрхзүй сэргэхэд хуулийн үр өгөөж ямар байх вэ?

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн  хуралдаанаар /2022.10.11/ Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Энхбаяр:

Төлбөрийн чадваргүйдлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл орж ирж байгаад баяртай байна. Энэ хуулийн төсөл нь хэд хэдэн засгийн газар дамнаж, 10 жилийн хугацаанд боловсрогдсон хуулийн төсөл. Хуулийн төсөлд маш олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бөгөөд ОУ-ын байгууллагуудын экспертүүд дэмжлэг үзүүлж байсан. Энэ хууль дээр луйварчид худлаа хэлж, хулгай хийн дампуурч алга болоод байсан асуудал бий.

Ковид болон дайн тулааны нөхцөл байдал, өөрөөс хамаарахгүй, тооцоолох боломжгүй эрсдэлээс шалтгаалан бизнесүүд олноороо дампуурч байна. Амиа хорлож байгаа асуудал ч байна. Дампуурлын хуулийн гол агуулга нь бизнест эрсдэл гардаг гэдгийг тооцдог байх ёстой. Хүнийг амиа хорлох хэмжээнд аваачихгүй гэж үзэн хүнийг хамгаалах ёстой.

Хоёр талын бодлоготой, нэлээн үндэс суурьтай хуулийн төсөл орж ирлээ гэж үзэж байна.  Ажлын хэсэгт Хууль зүйн байнгын хорооны төлөөллийг оролцуулахад анхаараасай. Учир нь шүүхийн процессын асуудал яригдаж байгаа шүү дээ.

  • Хувийн эрх зүй сэргэхэд энэ хуулийн үр нөлөөг хэрхэн харж байна вэ?
  • Иргэд болон бизнесүүд ямар ач холбогдол, үр өгөөж хүртэх вэ?
  • Худлаа дампуурч байгаа нөхдүүд энэ хуулийн хийдлээр, бултах нүх сүвийг хэрхэн хаасан талаар хариулт өгнө үү?

Түүний асуултад, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ