2022.10.07
Эдийн засаг, Худалдаа

Ж.Батжаргал: Төрийн өмчит компаниудын зардлыг хянаж, эрхзүйн зохицуулалт хийх талаар ямар бодлого байна

УИХ-ын чуулганы /2022.10.07/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын 2023 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2023 оны төсвийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Дэлхий нийтээрээ хүндхэн сорилтыг давж байна. Энэ хүнд цаг үеийг аль болох эрсдэл багатай, үндэсний эдийн засгийн систем, иргэдийнхээ ахуй амьдралд аль болох хохирол багатай даван туулах арга ажиллагааг авч хэрэгжүүлээд явж байна. Энэ жилийн төсвийн бодлого болоод зарчмыг ерөнхий агуулгаар нь дэмжиж байна. Төрийн өмчит компаниудынхаа асуудлыг цэгцлэхгүй бол явахгүй. Төрийн өмчийн компаниудыг олон нийтийн болгох тухай асуудлыг ярьж байна. Ингэхдээ нэмэлт хувьцаа гаргаж, санхүүгийн чадамжийг нэмэгдүүлэх тухай асуудал ярьж байна. Ингэх нь буруу. Хүнд цагт үнэт цаасаар орж ирж байгаа орлогын тодорхой хэсгийг төсөв лүгээ татах ёстой.

Түүнчлэн төрийн өмчтэй компаниудад хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлэх тухай асуудал яригдана. Зардалд хязгаарлалтын асуудлыг хийх нь зүйтэй. Хүмүүсийн хувийн өмч биш, ард түмний баялаг дээр гүйцэтгэх захирал хийх байгаа асуудал юм. Үүнд хяналт тавих болон эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох ёстой гэж үзэж байна. Мөнгөний бодлого төсвийн бодлогодоо тооцогдоогүй хөрөнгө оруулалтыг хийх нь инфляцыг хөөрөгдөж улмаар ард түмний аж амьдралыг хүндрүүлж байна. Нэг үгээр хэлбэл Төрийн өмчит компаниудын зардлыг хянаж, эрхзүйн зохицуулалт хийх талаар ямар бодлого барьж байна вэ?

Удаах нь төр хувийн хэвшлийн зарчмаар бид юу хийх вэ. Далд эдийн засаг их байна хэмээн хардаж байна. Далд эдийн засгийг бодит руу оруулж ирэхэд бодитой ажил хийвэл яасан юм. Үүн дээр хариулт өгнө үү?

Баялаг бүтээгч нарыг бодитойгоор хэрхэн дэмжих вэ. Энэ зүгээр ч нэг үг биш юм шүү дээ. Эдийн засгийг идэвхжүүлэх, ажлын байрыг хадгалах болон нэмэгдүүлэх, ядуурлыг бууруулах, халамжаас хөдөлмөрт шилжих тухай асуудал. Бүгд үүн дээр ирээд төвлөрч байна. Үүн дээр ямар хөрөнгө байна вэ?

Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ