МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

АНУ-ын Виржиниа мужийн орон нутгийн захиргааны удирдах зөвлөлийн даргатай уулзлаа
2022.10.10
Гадаад харилцаа

АНУ-ын Виржиниа мужийн орон нутгийн захиргааны удирдах зөвлөлийн даргатай уулзлаа

УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга  Л.Мөнхбаатар АНУ-ын Виржиниа мужийн Фэйрфакс орон нутгийн захиргааны удирдах зөвлөлийн дарга Жефри Маккей болон албаны хүмүүстэй уулзлаа.

Уулзалтын эхэнд Монгол, Америкийн хооронд дипломат харилцаа тогтоосон 35 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа бүхий л түвшинд гүнзгийрэн хөгжиж байгааг онцлон тэмдэглэж, Улаанбаатар хот Колорадо мужийн Денвер хоттой, Ховд аймгийн Ховд хот Калифорниа мужийн Боррего Спрингс хоттой эгч дүүс хотын харилцаатай байдгийг дурдаад Виржиниа мужийн Фэйрфакс орон нутгийн захиргаатай олон талын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийлэв.

Фэйрфакс орон нутгийн захиргааны удирдах зөвлөлийн дарга Жефри Маккей, Монгол Улсын хууль тогтоох дээд байгууллагын төлөөлөгчид орон нутгийн захиргаанд зочилж буйд талархал илэрхийлээд, Монголын талаас гаргах санал, санаачилгыг бүхий л талаар дэмжихээ мэдэгдлээ.

Ноён Жефри Маккей, Виржиниа мужийн Фэйрфакс, орон нутгийн захиргааны удирдах зөвлөл нь өөрийн харьяалах есөн дүүрэг тус бүрээс сонгогдсон гишүүн болон нийт иргэдийн санал асуулгаар сонгогддог даргаас бүрддэг.

Тус зөвлөл нь боловсролын системийн чанар, хүртээмж, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл, нийгмийн хамгаалал, орон нутгийн тогтвортой хөгжил, эдийн засгийн өсөлтийг хангах зорилгын хүрээнд тухайн жилийн төсвийг батлан, хэрэгжилтэд хяналт тавьж ажилладаг талаараа танилцуулсан юм.

ШИНЭ МЭДЭЭ