МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2022.10.07
Эдийн засаг, Худалдаа

Б.Баттөмөр: Ипотекийн зээлд ямар арга хэмжээ авах вэ

Улсын Их Хурлын 2022 оны Намрын чуулганаар /2022.10.07/ “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2023 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

Ипотекийн зээлээ яах гэж байна вэ. Энэ чинь санхүүгийн зах зээлийн том салбар. Үүнээс болж 2008, 2009 оны хямрал үүсэж байсан. 2023 оноос ипотек Засгийг газарт шилжиж буй. Энэ бол дунд давхарга ялангуяа залуучуудыг дэмжихэд маш чухал. Үүнд ямар арга хэмжээ авах гэж байна вэ? Хоёрдугаарт орон нутагт хэрэгтэй, хэрэггүй дутуу барьсан обьектууд их байдаг. Энэ обьектуудын нэг хэсгийг зарвал яасан юм.  

Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.

ШИНЭ МЭДЭЭ